МТЗ: “MONGOLIAN MINING WEEK 2023”
Үйл явдал
/
2023-10-09
“MONGOLIAN MINING WEEK 2023”
”Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” чуулганд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрбээр илтгэлдээ Зам, тээврийн салбарын хөгжил нь эдийн засгийн бусад салбаруудын хөгжилтэй харилцан уялдаатайгаар явагддаг. Эдгээр салбарын нэг нь уул уурхайн салбар бөгөөд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн салбарын оролцоо үлэмж их гэдгийг онцлоод,
📍Уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг голчлон төмөр зам, авто замаар тээвэрлэн худалдан авагчдад хүргэж байна.
Ингэхдээ,
📍Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн статистикийг авч үзвэл 2022 онд 40.6 сая тонн, 2023 оны эхний 8 сарын байдлаар 47.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь цар тахлын хүндрэлийг амжилттай даван туулж, 2019 болон 2020 оны түвшингээс давсан үзүүлэлттэй байна.
📍Тээврийн төрлөөр нь авч үзвэл, 2023 оны эхний 8 сарын байдлаарх нийт уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 84.2 хувийг автотээврээр тээвэрлэсэн нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байна.
📍Тээвэрлэсэн бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл нүүрс тээвэрлэлтийн хэмжээ нийт тээврийн хэмжээнд хамгийн өндөр хувийг эзлэж байгаа ба 2023 оны 8 дугаар сарын байдлаар 92.6 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний 49.2 хувь нь Гашуунсухайт боомтоор, 19 хувь нь Шивээхүрэн боомтоор, 16.6 хувь нь Замын-Үүд боомтоор, 6.1 хувь нь Ханги, 3.5 хувь нь Бичигт боомтоор тус тус экспортод гарчээ.
📍Авто тээвэр уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд чухал байр суурь эзлэсээр байна. 2023 онд экспортод гарсан бүтээгдэхүүний 84.2 хувь нь авто замын хилийн 12 боомтоор гарсан байна.
📍Уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ахиц дэвшил гарлаа. Төмөр замын томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлж, 2022, 2023 онуудад ЗҮҮНБАЯН-ХАНГИ боомт чиглэлийн 226.9 км, ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН чиглэлийн 415.9 км, ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ чиглэлийн 233.6 км төмөр замуудыг барьж, ашиглалтад оруулаад байна.
📍Түүнээс гадна 2023 оны эхний 9 сарын байдлаар тус төмөр замуудаар Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК-иуд тус бүр 1.2 сая тн ачааг тээвэрлэжээ.
📍Үүний дээр уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжиж байгааг танилцууллаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.