“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Үйл явдал
/
2024-05-29

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр (2024.05.28) “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

Монгол Улс “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-д 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэгдэн орсон. Тухайн үед Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ) НҮБ-ын төрөлжсөн байгууллагын статусгүй байсан бөгөөд 1974 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ийм статустай болохыг нь дээрх конвенцын XV хавсралтаар тогтоосон болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. 

Тэрбээр, Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд гишүүнээр элсэн орж, уг байгууллагатай идэвхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн хэдий ч “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-ын XV хавсралтыг нэмэлтээр соёрхон батлаагүй байна гэлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон баталснаар нэгдүгээрт, Монгол Улс суурь конвенцын дагуу 1970 онд хүлээсэн үүргээ биелүүлэх, хоёрдугаарт, Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон түүний Монгол Улс дахь үйл ажиллагаа аливаа саад тотгоргүй, илүү идэвхтэй өрнөх эрх зүйн суурийг тавина гэлээ 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.