“Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 150 айлын барилга угсралтын ажил Баянхошуу дэд төвд эхэллээ.
Үйл явдал
/
2024-06-08

Бид Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл"-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Баянхошуу дэд төвийн 150 айлын орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

Баянхошуу дэд төвд 2023-2025 онуудад 336 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулах юм. Төслийн дараагийн ээлжийн 150 айлын ногоон орон сууц Баянхошуу дэд төвийн 1.1 га газарт төлөвлөсөн. Тус 150 айлын эко хорооллыг нийтдээ дөрвөн блок барилга болон худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөөд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.111.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.