УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид иргэд сонгогчдод өөрсдийгөө танилцуулах уулзалт өрнүүлж байна. Монголын төрийг сүүлийн 34 жил Монгол Ардын нам, Ардчилсан нам гэсэн улстөрийн хоёр гол хүчин ээлжлэн Засгийн эрх барьж удирдсан ч хулгайтай, хуудуутай нийгмийн бүтээсэн гэж сөрөг хүчин ХҮН нам дүгнэжээ.
Алдаатай бодлого, алдагдсан боломж, худал хуурмаг, хулгай луйвраас Монголчуудыг салгахаар улстөрийн гуравдагч хүчин болж хүчтэй сөрөг хүчний байр суурийг ямагт илэрхийлдэг ХҮН нам энэ удаагийн сонгуульд “ХҮНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ” мөрийн хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж, нэр дэвшигчдээрээ дамжуулан иргэдэд сурталчилж байна.
ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгасан онцлог заалтуудаас онцолбол
- ХҮЧИРХЭГ ЭДИЙН ЗАСАГТАЙ
- ХҮНДЭЭ ЗОРИУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ
- ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭЭЛСЭН, ЧАДВАРЛАГ, ЦОМХОН, АВЛИГАГҮЙ ТӨР БАЙГУУЛНА
- БАЙГАЛЬД ОЙР ХӨГЖЛИЙН БОДЛОГО
- БАТЛАН ХАМГААЛАХ, ГАДААД ХАРИЛЦАА, ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН БОДЛОГО
- ХОТЫН ХӨГЖИЛ БА ДЭД БҮТЭЦ
- БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ хөгжүүлнэ гэх зэргээр улс орныхоо нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг нарийвчлан авч үзжээ.
Тэр дундаа улс орны дулаан эрчим хүчний хараат байдлыг арилгах зорилгоор дулааны II цахилгаан станцын суурийг түшиглэн шинэ цахилгаан станц байгуулах, Авлигатай тэмцэх замаар хүний эрх, эрх чөлөөг хангах зорилтын хүрээнд “Хэвлэлийн эрх чөлөөний хууль”-г шинэчлэн батлуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт бие даасн байдлыг бүрдүүлнэ, Засгийн газрын сайд нарын тоог цөөлнө гэж тус тус заажээ.
https://online.fliphtml5.com/
-
17 цаг 18 мин
-
17 цаг 25 мин
-
18 цаг 0 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-01-04
-
2025-01-03
-
2025-01-01
-
17 цаг 18 мин
-
2025-01-04
-
17 цаг 25 мин
-
18 цаг 0 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
2025-01-01