ХУУЛИЙН ХОНГИЛ УГСАРСАН гэгдэх Ч.Өнөрбаяр ЧИНГЭЛТЭЙ, СҮХБААТАРЫН сонгогчдыг ХЭЛМЭГДҮҮЛЭХ вий!!!
Сонгууль-2024
/
2024-06-18

Ардчилсан намаас 2024 оны УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Чадраабалын Өнөрбаяр нарын зургаан хүн дэвшиж байгаа.  Ч.Өнөлбаяр эртнээсээ “буруу гарын улстөрчийн бууны нохой” болж нийгэмд танигдсан нэгэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан, сэдсэн зүйлс Монгол улсад өнөөгийн хөгжилд ямархан саад тотгор болж буйг эрх баригч намынхан илтэд хэлж буй. Түүийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гар хөл болж хуулийн хонгил үүсгэн, гэмгүй иргэдийг хохироосон гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч бас Сонгуулийн Ерөнхий хорооны дугуй зааланд нүүрийг нь улалзтал хэлж байсан удаатай.

Хуулийн сургуульд суралцсан, багшилсан бүхэн САЙН ХУУЛЬЧ биш гэдгийн тод жишээ нь Ч.Өнөрбаяр. Мөн л Элбэгээгийн заавраар явж С.Эрдэнэ вангийн баруун гарын жанжин болж хэсэг хугацаанд жүжиглээд сүүлд нь эрх биш үнэний талд бууж өгөв. Одоо Л.Гантөмөрт тоогдчих санаатай Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж яваа. Энэ мэтээр ШУДАРГА БУС, ХУУЛЬ БУС зүйл хийж яваа. Ёстой нөгөө Н.Алтанхуягийн хэлдэгээр “Чингэлтэй Сүхбаатар дүүргийн иргэд олноороо хохирч, хожим нь дүүжилж” ч мэдэх юм.

Тэр бол Ардчилсан нам дахь “Элбэгдоржийн гарын хүн” учир ямар нэг байдлаар намын удирдлагуудад нөлөөлөх гэж оролдох нь ойлгомжтой. Одоо ч дэд даргаар нь ажиллаж байгаа. Хэлэх үг, хийх үйлдэл, улстөрийн арга барил нь бүгд л Ц.Элбэгдоржоос хамааралтай гэгддэг болчихсон учраас намдаа түүний байр суурийг л илэрхийлж, хөхүүлэн дэмжих нь тодорхой. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр эхнэрээ Монголбанкинд ажилд оруулсан, жилээс жилд хөрөнгө орлого нь огцом нэмэгддэг, “эмэгтэй хувцас өмсөж гангардаг” гэх зэргээр Ч.Өнөрбаярын талаарх таагүй мэдээллүүд олон явдаг.

Ямартай ч шударга бусын хонгил гэдгийг гол автор, гардан гүйцэтгэгчдийн нэг. Түүний байгуулсан энэ хонгилоор АН, МАН гэлтгүй баялаг бүтээгч олон эрхэм чирэгдэж, гомдож байсан удаатай. Түүний энэ байгуулсан хонгилыг нураах гэж Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар оролдоод амжилт олохгүй байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.141.42.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Магсар (66.181.161.73) 2024-06-22 19:03:49
Энэ нөхрийг ёстойг аргаж болхгүй элийдоржийн баруун гар 3дах ЁӨКийг шоронд тамалсан нөхөр шүү