УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатарыг С.Эрдэнэ нээлттэй мэтгэлцээнд дуудаж байгаагаа зарлав. Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын сонгууль болоход зургаан хоног үлдээд байна. Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал дээр чухам юу хийж, бүтээсэн бэ. Ямар үр дүнтэй ажилласан бэ гэдэг асуудлаар дүүрэг, нийслэлийн удирдлагуудтай ярилцах гэж оролдсон. Үзэгчтэй мэтгэлцээн явуулах саналыг хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Бид одоо гурван тодорхой асуудлаар баримт нотолгоотой мэтгэлцье гэжээ. Бид улс төрийн соёлын дагуу нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг шууд мэтгэлцээнд урьж байгаа. Миний урилгыг хүлээн авч, дүүргийн 165 мянган сонгогчдын өмнө шударга мэтгэлцье" гэдгээ мэдэгдлээ.
Ж.Ганбаатар, С.Эрдэнэ нар УИХ-д Баянгол дүүргээс тус бүр гурав дахь удаагаа нэр дэвшин өрсөлдөж байгаа улстөрчид билээ.
-
17 цаг 21 мин
-
17 цаг 28 мин
-
18 цаг 3 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-01-04
-
2025-01-03
-
2025-01-01
-
17 цаг 21 мин
-
2025-01-04
-
17 цаг 28 мин
-
18 цаг 3 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
2025-01-01