УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Мөнхсайхан эмч “Монголчуудыг эмчилнэ”, “өвчлөлийн гол шалтгааныг олно” гэх зэргээр хөхөө шиг донгодож, сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа нэгэн. Харагдах байдал нь гялайж гялтайсан, цэмцгэр сайхан залуу боловч цаанаа Монголчуудыг ЖИНЭХЭНЭ ӨВЧЛҮҮЛЖ, ХОРЛОЖ БАЙГАА нэгэн. Үндсэндээ монголчуудыг ХОРТОЙ, НЯНТАЙ МАХААР өвчлүүлчихээд, өвдчихөөр нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, ядарсан иргэдийнхээ халаасыг сэгсэрч амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй.
Түүний хувь эзэмшдэг “Хүчит шонхор” захад ГЭДЭСНИЙ НЯН ҮҮСГЭГЧТЭЙ бохир мах худалдаалдаг болохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, тухайн үеийн Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар хамтарсан шалгалтаар тогтоосон. “Хүчит шонхор” захын лангуу, хутга, өлгүүр, махны тэрэг, худалдагчийн хормогч гээд бүх зүйлээс ГЭДЭСНИЙ ӨВЧИН ҮҮСГЭГЧ НЯН ИЛЭРСЭН. Энэ нь хүний өтгөнд агуулагдаж, удаан хугацаанд үржин өсөх чадвартай, цаашдаа гэдэсний хорт хавдар үүсгэх нөлөөтэй НЯН аж.
Ийм бизнестэй эрхэм нэр дэвшиж, өөрийгөө мундаг эмч, шилдэг сэхээтэн, Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хэмээн баг өмсөж яваа нь харамсалтай. Хэдийгээр чадвартай, шилдэг сайн эмч байлаа ч НЭГ ГАРААРАА МОНГОЛЧУУДЫГ ӨВТГӨЖ, НӨГӨӨ ГАРААРАА ЭМЧИЖ, дундаас нь орлого олж хөлжиж баяжиж байгаа нь ШУДАРГА БУС юм!!
Мөн түүний хувь эзэмшдэг Хүчит Шонхор" ХХК нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, тус компани нь 2020.07.02-ны өдрөөс "Махны худалдааны түрээсийн зах зээл"-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдож байсан.
-
16 цаг 49 мин
-
16 цаг 56 мин
-
17 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-01-04
-
2025-01-03
-
2025-01-01
-
16 цаг 49 мин
-
2025-01-04
-
16 цаг 56 мин
-
17 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
2025-01-01