Говьсүмбэрчүүд тогтвортой засаглалыг дэмжиж, МАН-ын багт итгэл хүлээлгэхээ илэрхийллээ
Сонгууль-2024
/
2024-06-26

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ бодит үр дүнгээ өгч, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйд говьсүмбэрчүүд талархалтай хандаж, тогтвортой засаглалыг дэмжиж, Монгол Ардны намын хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэхээ илэрхийллээ. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Ардын нам энэ удаагийн сонгуульд яагаад ялах ёстой тухайд тэрбээр “Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэх сонголтын өмнө та бид зогсож байна. Тиймээс мөнгөөр үнэт зүйлээ сольж болохгүй.

Авлигатай тэмцэхийн тулд, ард түмэн хүчтэй гэдгээ нотолж Ардын намыг сонгоорой” гэв. Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийн дүнд өнгөрсөн хугацаанд эдийн засаг -4.6 хувиас долоон хувь болж, валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалин, тэтгэврийг хоёр дахин, орон нутгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлжээ. Мөн иргэн бүр байгалийн баялгаасаа өгөөж хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн гэх мэт Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх боломж олгож, УИХ-ын сонгуулийн VII тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Б.Дэлгэрсайхан, Б.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нарыг дэмжихээ говь нутгийн зон олон илэрхийлж байлаа. Говьсүмбэр аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 279.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, хоёрдугаар сургуулийн барилга, нэг цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэг, Чойр-Их залаат овооны ар хүртэлх хатуу хучилттай автозам, мөн Шивээговь боло Баянтал сумыг улсын чанартай автозамтай холбох ажлыг эхлүүлсэн бол аймгийн төвийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дулааны станц, цэвэрлэх байгууламжийг энэ онд ашиглалтад оруулах аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.