Монгол Улсын хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийн “Нүүрстөрөгчийн нэгдсэн бүртгэлийн журам”-ыг БОАЖ-ын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/422 дугаар тушаалаар баталлаа. Тус журмаар:
- Монгол Улсын хэмжээнд нүүрстөрөгчийн кредитийг бүртгэх;
- Бүртгэгдсэн нүүрстөрөгчийн кредитийн гүйлгээг үнэн зөв хөтлөх;
- Нэгдсэн бүртгэлийн мэдээллийн сангаас хүн, хуулийн этгээд үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох харилцааг зохицуулна.
Нүүрстөрөгчийн нэгдсэн бүртгэлтэй болсноор Парисын хэлэлцээрийн 6.2, 6.4-т заасан олон улсын хэмжээнд шилжүүлэн тооцох ялгарлын бууралтын үр дүнг хянах, бүртгэх, нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг давхар тооцох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг хянах боломж бүрдэнэ.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин