Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил 18 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөллөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо”, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн Монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны Торгууд, Өөлд, Цахар, Хошуут, Захчин, Урианхай, Халх үндэстэн ястнуудын төлөөлөл бүхий Ойрад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Буриад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Элстэйн холбоо гэх мэт гадаад 200 гаруй улсын оролцогчид оролцож байна.
Наадмын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол өв соёлоо хүндлэн дээдэлж, үндэсний дээл хувцсаараа гоён төв талбайдаа хуран цугларсан нийслэлчүүддээ талархал илэрхийлье. “Дээлтэй монгол” наадам жил ирэх бүр өргөжин тэлж буйд баяртай байна. Монголчууд бид үндэстнийхээ түүхийн салшгүй хэсэг язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг тусган, өөрийн гэсэн өвөрмөц хэв шинжийг бий болгон уламжлуулж, түүнийгээ хөгжүүлж ирсэн олон үндэстэн ястны хувцас, зүүсгэл, эд хэрэглэлийн агуу соёлтой ард түмэн билээ. Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх соёл, уламжлалынхаа нэгээхэн хэсгийг өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой тус наадам 18 жилийн өмнө анх зохион байгуулагдаж байсан бөгөөд өдгөө улс, нийслэлдээ зочид жуулчдыг татах томоохон арга хэмжээ болж чаджээ. “Дээлтэй Монгол наадам” нь аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулж буй Монгол Улсын онцлох эвент мөн гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн сайхан наадаарай” гэлээ.
Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, шилдэг аж ахуйн нэгж байгууллага, шилдэг дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг номинаци шалгаруулах юм.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин