ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХХК-ийн төв оффис ЦОГТЦЭЦИЙ сум руу шилжинэ
Үйл явдал
/
Өчигдөр 14 цаг 41 мин

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаар /2024.11.13/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсч, УИХ-ын гишүүд асуулт тавин хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Цогтцэций рүү нүүлгэх талаар арга хэмжээ авч байна уу. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага Орхонд байгаа учраас хот болтлоо хөгжсөн. Төв оффисоо нүүлгэвэл засаглалын хувьд илүү үр дүнтэй байх болов уу. Баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад 2025 оны гуравдугаар сард оруулахаар төлөвлөж байна. Үүнээс өмнө ашиглалтад оруулах боломжтой юу. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол энэ болж байна. Нэмүү өртөг шингээгээд экспортолж чадсанаар илүү үр ашиг хүртэх бололцоо бүрдэж байгаа учраас аль болох түргэн ашиглалтад оруулбал хэрэгтэй.

56.7 литр секунд усны хэрэглээг Загийн усны хоолойгоос татаж, 96.6 хувийг нь эргэлдүүлээд усаа дахин ашиглах бололцоо бүрдсэн байна. Газрын доогуурх усны хайгуул дээр хайгуул хийгдсэн үү. 220 секундээс ус татахаар төлөвлөж байна. Ойроос усны эх үүсвэр олж болохоор байна уу?.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал:

-Манай компанийн хувьд Даланзадгад хотод байрлах хуучнаар Мэргэжлийн хяналтын байрыг ашигла гэдэг Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан 2025 ондоо компанийн төв оффисыг үе шаттай нүүлгэхээр төсөвтөө зардлыг тусгаад төлөвлөөд ажиллаж байна.

Шинэ суурьшлын бүсийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК 100 хувь өөрийн санхүүжилтээр байгуулахаар зураг төсөл бүх юмаа гаргаад Өмнөговь аймгийн Засаг даргад өгсөн. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ажилтнуудын орон байр, гэр бүлийнх нь цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр маш их хэмжээний зардал гарахаар байгаа. Тийм учраас төв оффисыг нүүлгэх ажлыг 2025 оноос үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ суурьшлын бүс байгуулахад асар их хөрөнгө оруулалт ихтэй учраас Өмнөговь аймагтай хамтраад ажлын хэсэг байгуулсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.