Чингэлтэй Дүүргийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Гол зорилго нь Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж, тэдний амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Тодруулбал, “Нүүрснээс нарны эрчим хүчинд” чиглэсэн шилжилтийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх замаар нүүрсний хэрэглээг бууруулна. Энэ хүрээнд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлнэ. Урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулж, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчныг бий болгох аж. Хотын орлогч даргаар ажиллаж байхдаа хийж чадаагүй, өмнөх удирдлагууд нь ч ажил болгоогүй том салбар руу хуруугаа дүрж, хушуу нэмлээ.
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж үгтэй. Өөрийн мэддэг салбартаа л ажиллаж байсан бол ингэж түмний өмнө бүтэшгүй зүйл амлаж зогсохгүй байх байлаа. Уг санаачилгын эерэг боломжуудын талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчин болон оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна” гэлээ
2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн хэмээн авч үзэн "2017-2030 оны хооронд хэрэгжүүлэх ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР" гэгчийг УИХ-аар батлуулж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл олигтой ажил хийсэнгүй. Иргэд, олон нийт "УГААРТАЖ ҮХЛЭЭ" гэх нэртэй сүржин жагсаал хийсэн ч удирдагч нь улстөрд ороод ууссан. Энэ мэтээр Монгол төрийн бодлого хүчгүйдэх зуур ХОТЫН ДАРГЫН ХАЛААСНЫ ХҮН олон улсын байгууллагатай нийлж УТАА БУУРУУЛНА гэж попорч УТААН ДУНДАА МАНАРЧ байгаа нь эмгэнэлтэй юм.
-
Өчигдөр 16 цаг 11 мин
-
Өчигдөр 14 цаг 41 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 12 цаг 47 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 48 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин
-
Өчигдөр 14 цаг 41 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин