Хотын иргэдийн ГЭР БҮЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ 68 сая төгрөгөөр СУДЛАЖ БАЙНА!!
Сэдэв, асуудал
/
22 цаг 36 мин

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Улаанбаатар хотын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийг  судлах ажлыг 68 сая төгрөгөөр хийхээр болжээ. Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, өөрчлөлтийг судалж, дүн шинжилгээ хийх замаар гэр бүлийн үнэт зүйл, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийг зориулалтын программд шивж оруулах ажлуудыг захиалагчийн арга зүйн удирдлага, хяналт дор 100 хувь гүйцэтгэх ажлыг хийх байгууллагын сонгохоор болж байна. Судалгаанд Нийслэлийн 864 өрхийг судалгаанд хамруулна.

Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт суурь судалгааг анх 2004 онд хийж байсан ба 2010, 2019 онуудад тус тус давтан хийж байсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гэр бүлийн харилцаанд олон өөрчлөлт гарчээ. Үүнтэй холбоотойгоор өнөөгийн Монгол гэр бүлд тулгарч буй асуудлууд, гэр бүлийн бүтцийн өөрчлөлт, гэр бүлийн тухай нийгмийн ойлголт, хандлага болон түүнд үзүүлж буй нөлөө болон гэр бүлийн хэлбэрүүдийг тодруулах, өмнөх жилүүдэд хийгдсэн судалгаатай хурьцуулж, гэр бүлийн динамикийн өөрчлөлтийг зэргийг голчлон судлах болно.

Тодруулбал Нийслэлийн Төвийн дүүрэг буюу Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд, Захын дүүрэг буюу Багануур, Багахангай, Налайх дүүргүүд тус тус хамрагдах ба гэр бүлийн бүтэц, хэв маяг, насны бүлэг, байршлын хувьд дүүрэг тус бүр орон сууц, гэр хороолол болон холимог байдлыг харгалзан 864 өрхийг хамруулахаар болсон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.