Д.ЭРДЭНЭБАЯР дарга ТЭРБУМ, ТЭРБУМЫН төсөвтэй ТЕНДЕР зарлаж, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР “ГАРАА УГААЖ” байна!!!
Сэдэв, асуудал
/
10 цаг 27 мин

Монгол Улсыг цаашид БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛНЭ гэж халаагаа өгсөн парламент нэгэнт шийдэж хуульчилсан. Энэ дагуу 2024 оны УИХ-ын сонгуулийг БҮСЧИЛСЭН хэлбэрээр зохион байгуулж, үр дүнд нь 126 гишүүнтэй болсон.  21 аймгийг Баруун, Зүүн, Хойд, Говь, Хангай гэж таван бүсэд хувааж улмаар цаашдын хөгжлийнх нь үндсэн чиглэл, салбарыг нь тодорхойлчихсон. Хэдхэн хоногийн өмнө хэл амтай баталсан 2025 оны Улсын төсөв ч бүс нутагт хийгдэх томоохон төслүүдийн зураг төсөл, гүйцэтгэлийн санхүүжилт батлагдсан.

Тэгвэл “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-аас татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулах, үргүй зардал гаргах өндөр дүнтэй ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЖЭЭ.

 

Тухайлбал, “Хойд бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөрийн ТЭЗҮ”-г 900 сая, “Хангайн бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөрийн ТЭЗҮ”-д 900 сая, “Төвийн бүсийн хөгжлийн хөгжлийн зорилтод хөтөлбөрийн ТЭЗҮ”-г 900 сая, “Баруун бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөрийн ТЭЗҮ”-900 сая, “Говийн бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөрийн ТЭЗҮ”-д 900 сая, "Зүүн бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөрийн ТЭЗҮ"-д 900 сая тус тус, нийт 5,4 тэрбум төгрөг, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын байрны түрээс 75 сая төгрөг, 252 сая 500 мянган төгрөгөөр байрны тохижилт, засвар үйлчилгээнд зарцуулах ТЕНДЕРҮҮДИЙГ нэг өдрийн дотор зарлажээ.

Хамгийн сонирхолтой нь сард 75 сая төгрөг төлж одоогоор Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамьяан гүний гудамж, “Чандмань” төвийн гурван давхарт байрлаж байгаа бөгөөд энэ оффисоо 252 сая 500 мянган төгрөгөөр ЗАВСАР ХИЙЖ, ТОХИЖУУЛАХ гэж байгаа.  Гэтэл хотын “А” бүсэд 1000 метрийн радиус дотор, газрын дарга нарын 10 тусдаа өрөөтэй, алба хаагчдын 7 тусдаа өрөөтэй, машины дулаан зогсоолтой байр түрээслэхээр тендер зарласан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.192.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.