УЗГ:Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "ТУСГААР ТОГТНОЛ" 2024 үзэсгэлэн амжилттай нээлээ
Үйл явдал
/
2024-11-26

Үзэсгэлэнг нээж үг хэлсэн хүндэт зочид:

1. Монгол улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, МУ-ын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал

2. Монгол Улсын Ардын зураач, Тусгаар тогтнол үзэсгэлэнг Санаачлагч, зураач Ш.Чимэддорж

3. МУЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулга

"ТУСГААР ТОГТНОЛ" үзэсгэлэнгийн шагналтнууд тодорлоо:

1. Зураасан зургийн төрөлд шилдэг бүтээл - Э.Билэгтийн “Мөнх хөх тэнгэр”

2. Монгол зургийн төрөлд шилдэг бүтээл - Ш.Тамирын “Эх орон”

3. Орчин үеийн урлагийн төрөлд шилдэг бүтээл - Б.Баярцэнгэлийн “Дархан манай тусгаар улс, Даяар Монголын ариун голомт”

4. Уран баримлын төрөлд шилдэг бүтээл- Ө.Бүрэнжаргалын “Political value”

5. Уран зургийн төрөлд шилдэг бүтээл буюу “Тусгаар тогтнол” үзэсгэлэнгийн ГРАНПРИ МУАЗ Ц.Байды-н “Манлай ван Дамдинсүрэн” бүтээлүүд тус тус шалгарлаа.

Хамтран ажилласан байгууллагуудын шагналууд:

1. Монголын уран зургийн галерей - Уран бүтээлч Д.Бадамын “Тэнгэрийн хүч” бүтээлд "Үзэсгэлэн гаргах эрх"

2. Богд хааны ордон музей – Уран бүтээлч М.Баярмагнайгийн “Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон” бүтээлд номын дээж

3. Чингис хаан үндэсний музей - МУСГЗ П.Цэгмидийн "Даланбалжуудын дууль" бүтээлд “Чингис хаан музейн Нэрэмжит” шагнал

4. Таван нүдэн брэндийн нэрэмжит шагнал - Шилдэг уран бүтээлийн төрөлд шагнал хүртсэн таван уран бүтээлчдэд тус тус гардууллаа.

Урлаг уран бүтээлийг дэмжин ажилласан:

- Монголын уран зургийн галерей

- Богд хааны ордон музей

- Чингис хаан үндэсний музей

- Таван нүдэн брэнд

- Монголын шувуулахуйн холбоо

- МУЭ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяр, Анима сургуулийн оюутнууддаа гүн талархал илэрхийлье.

Үзэсгэлэн 2024.11.26-аас 2024.12.10 хүртэл үргэлжилнэ.

Урлаг сонирхогч, уран бүтээлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.3.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.