Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв, Кембриджийн боловсролын түншлэлтэй хамтарсан Боловсролын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Даалгавар боловсруулах арга зүй” сургалтыг 2024 оны 11-р сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг математик, байгалийн ухаан, унших чадварын хүрээнд суралцагчийн мэдлэг, чадвар, чадамжийг үнэлэх агуулгын хүрээ, үнэлэх арга хэрэгслийг боловсруулах, үнэлгээний даалгаварт шинжилгээ хийж үр дүнг нэгтгэх чиглэлээр Кембриджийн зөвлөх Jason Street, Rachel Talbot, Helen Syfret-Henry нар удирдан чиглүүлж байна.
Сургалтад Боловсролын яамны харьяа мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нар, сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах багийн төлөөлөл 50 гаруй хүн хамрагдаж байна.
Энэхүү сургалтаар оролцогчид чадамжийг үнэлэх даалгавар боловсруулах, үнэлгээний даалгаварт шинжилгээ хийж даалгаврын чанар, найдвартай байдал, тохирцыг нэмэгдүүлэх, олон улсын сурагчийн сурлагын амжилтыг үнэлдэг үнэлгээний даалгаврын тавил, онцлогийг судалж суралцах, дээд эрэмбийн сэтгэн бодох чадварыг үнэлэх даалгавар, онооны марк схемийг боловсруулах арга зүйд суралцаж байна.
Тус сургалт нь цаашид “PISA -2025” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг нэмэгдүүлэх болон сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
-
5 цаг 37 мин
-
22 цаг 30 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 13 цаг 29 мин
-
Өчигдөр 12 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
2025-01-30