Төвийн бүсийн хөгжлийн чуулганд зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн салбар оролцож байна
Үйл явдал
/
2024-11-30

Дархан хотод зохион байгуулагдаж байгаа “Төвийн бүсийн хөгжлийн чуулган"-д Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбарын албан хаагчид, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн хоршоологчидын хамтаар оролцож байна.

Зээлийн батлан даалтын сан нь Төвийн бүсийн 459 хоршооны 1357 малчинд 45,9 тэрбум төгрөгийн зээлд 33,8 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.

Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан “Төвийн бүсийн хөгжлийн чуулган"-ы үндсэн илтгэлдээ Дархан Уул аймгийн Орхон сумын “Энхтал сүүн зам”, Төв аймгийн Баянчандмань сумын “Баруун зүүн мухар”, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Ивээлт шар хад” хоршоог тус тус онцлон танилцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.238.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.