Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй арга хэмжээг Говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн хүний эрхийн асуудлаар Өмнөговь аймагт 2024 оны 11 дүгээр сарын 28-аас 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, Дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар, Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа А.Түмэнбаяр, Нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, дэд хурандаа Б.Эрзориг, Дотоодын цэргийн 827 дугаар тусгай салбарын захирагч хошууч Б.Батмагнай болон Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга хошууч Ц.Мөнхдэлгэр нартай өнөөдөр /2024.11.28/ уулзаж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж асуудал, гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг сонсож, санал солилцов.
Уулзалтын дараагаар аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баривчлагдсан иргэдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөө, мэдүүлэг авах өрөөний стандарт шаардлага хангаж буй байдлыг шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг арилгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалах мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Аймгийн нийт гэмт хэргийн 70 орчим хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа гэдэг мэдээллийг холбогдох албаныхан өгсөн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд өгөх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна гэлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Орон нутгийн тасгийн ахлах референт Б.Нандинцэцэг, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Э.Одбаяр, Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо, Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар, Дорноговь аймаг дахь референт Т.Мөнгөнчулуун нар ажиллаж байна.
-
6 цаг 1 мин
-
22 цаг 54 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 13 цаг 29 мин
-
Өчигдөр 12 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
2025-01-30