Хэмнэлтийг бодит болгож бүтээмжийг нэмэгдүүлэх нь засгийн газрын хэрэг эрхлэх даргын үндсэн ажил
![](/resource/ulsturch/image/2024/12/06/ww7xsh1aqrzdvv5y/Хэмнэлтийг бодит болгож бүтээмжийг нэмэгдүүлэх нь засгийн газрын хэрэг эрхлэх даргын үндсэн ажил.jpg)
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал салбар яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагын удирдлагуудтай уулзаж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өглөө.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хэлэхдээ
“Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга гэдэг төрийн хэмнэлтийг бодитоор бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлэх бүтээмжийн сайд гэж ойлгож болно. Ард түмэн УИХ, Засгийн газар, шат шатны төрийн байгууллагыг нэг төр гэж ойлгодог. Тийм учраас салбар бүр хариуцсан ажил бүрдээ хариуцлагатай хандаж, уялдаа холбоотой, нэг ойлголттой ажиллаж байж бүтээмжийг нэмэгдүүлнэ” гэсэн юм.
Мөн Засгийн газраас 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар бүрийн уялдаа холбоо чухал гэдгийг онцоллоо.
Хурлын төгсгөлд төрийн өмчийн компаниудын болон төрийн албаны реформ зэрэг хэрэгжиж эхэлсэн ажлууд төрийн бүтээмжийг бодитоор нэмэгдүүлж, хувийн хэвшлийн оролцоог хангаж, хүнд сурталгүй, хүнлэг болгоход бодитой хувь нэмэр оруулна гэлээ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.29.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
5 цаг 51 мин
-
22 цаг 44 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 13 цаг 29 мин
-
Өчигдөр 12 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
2025-01-30