![](/resource/uploads/article/2020-04/5e841160578cf.jpeg)
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагын хүрээнд дэргэдээ хүүхдийн халамжийн “Энэрэл” төвийг байгуулан, ажиллуулж ирсэн. Асран хамгаалах хүнгүй, аав ээжийн хайр халамжаар дутуу олон хүүхдийг хайр халамжаар энэрэн өсгөж, ажил амьдралын замд хөтөлсөн тус төв нь баялаг бүтээгч уурхайчдын халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үр шим юм. Энэ төвд өсөж буй хүүхдүүдэд зориулсан олон талын бодлого, нийгмийн дэмжлэгийн нэг хэсэг болох бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орно. 2018 онд тохиосон Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн үеэр тус төвд стандартын иж бүрэн тохижилттой спорт заалыг барьж өгөх шийдвэр гарсан юм. Тэрхүү шийдвэр эдүгээ биеллээ олж, төвийн дэргэд шинэ спорт заал сүндэрлэжээ.
Төвийн байранд шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм бүрэн тогтоож, ээлжийн багш, эмч нараас бусад хүн гаднаас нэвтрэх, хүүхдүүдтэй ойр байх зэргийг хязгаарлаад байна. Одоогоор төвийн хүүхдүүд ямар нэг ханиад томуугаар өвдөөгүй, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, урьдчилан сэргийлж байна. Нөгөө талаар, хаврын элсэлтийн шалгалтын бэлтгэл эхэлсэнтэй холбогдуулан цахим хичээлд хүүхдүүдээ бүрэн хамруулж, нэмэлт мэдлэг өгөх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.
Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэр тусмаа хорио цээрийн үеийг үр өгөөжтэй ашиглах, мэдлэг чадвар өгөх зорилгоор Энэрэл төвийн багш нар сургалтын хөтөлбөрөө илүү баяжуулан боловсруулжээ. Тухайлбал, гар урлал, хүүхдийн сэтгэхүйн хөгжилд тустай Монгол наадгай, танин мэдэхүйн “Би хэн бэ”, Эдийн засгийн анхны ойлголт зэрэг өргөн сэдвүүдээр хичээлээ бэлтгэн, хүүхдүүдэд сонирхолтой, үр дүнтэй цагийг өнгөрүүлэх боломж өгч байна. М.БалжиннямФото: Б.Ялалт
-
21 цаг 39 мин
-
Уржигдар 19 цаг 17 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 25 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 16 цаг 25 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин