Хараат бус гишүүн сонгон шалгаруулна
Үйл явдал
/
3 цаг 1 мин

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Багануур Үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гурван гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Боловсрол: Бакалвр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  2. Мэргэжил: Эдийн засагч, Санхүүч, Аудитор, Инженер, Эрх зүйч, Бизнесийн удирдлага
  3. Мэргэшил: Бизнесийн удирдлага чиглэлээр;
  4. Туршлага: 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
  5. Нэр дэвшигч нь компанитай ямар нэг байдлаар нэгдмэл сонирхолгүй байх;
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (Эрх бүхий албан тушаалтны анкетыг бүрэн бөглөх, цээж зураг заавал наасан байх);
  3. Өөрийн намтар (CV);
  4. Нийгмийн даатгалын лавлагаа;
  5. Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Хугацаа: Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХК-ийн байр, 217 тоот

АНХААРАХ ЗҮЙЛС:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
  7. Нэмэлт мэдээллийг “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Мичид-Эрдэнэтэй 70213292 болон 91039898 дугаарын утсаар холбогдож авна уу. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.67.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.