Дэхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд коронавирусийн халдвараас үүдэн хүндхэн нөхцөлд ороод байна. Тийм ч учраас халдвартай бүс нутгуудаас эх орондоо ирэх хүсэлтээ ээлж, дараалан гаргасаар байгаа билээ. Тухайлбал АНУ-ын Сайпан арал дээр ажиллаж, амьдарч байгаа 124 монгол иргэн өөрсдийгөө тусгаарлан, эх орноосоо тусламж хүслээ. Тэд өнгөрсөн оны 08-р сард “Жунсон констранкшн” компанийн “Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу Сайпан арал дээр ажил гүйцэтгэхээр ирсэн байна. Гэвч Сайпан арал дээр коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдэж, нэг нь /2020.03.30/ нас баржээ.
Тиймээс Сайпан арал дээр байгаа монголчууд ажлаа зогсоож, нутаг руугаа буцах хүсэлтээ тус улсын элчин сайдын яам болон удирдлага компанидаа илэрхийлжээ. Мөн Монгол руу ЗТХЯ, ЭМЯ, ГХЯ-д ч хандан тусгай үүргийн онгоцоор нутаг руугаа буцах хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг явуулсан байна. Монголын талаас халдвартай бүсээс ирж байгаа иргэдийг эрүүл байх шаардлага тавьж байгаа учир тэд өчигдрөөс өөрсдийгөө тусгаарлаж эхэлжээ.
АНУ ковид 19 халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа. Голомтын цэгт ч ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд өөрсдийгөө хамгаалах, амны хаалтаа тогтмол зүүж байгаа ч аюултай бүсэд байгаад сэтгэл нь зовниж байгаагаа хэлж байна.
-
22 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 56 мин
-
Өчигдөр 10 цаг 52 мин
-
Уржигдар 19 цаг 17 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 25 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 16 цаг 25 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин