Зарим аймгийн нутгаар хүчтэй шуурсны улмаас айлуудын гэр нурж, байшингийн дээвэр хууларсан байна.
Өчигдөр Ховд, Архангай, Өвөрхангай аймгийн нутагт шуурганаар есөн гэр нурж, таван байшингийн дээвэр хууларсан талаар Онцгой Байдлыг Ерөнхий Газраас мэдээлэв.
Тодруулбал: Архангай аймгийн Хашаат сумын нутагт өчигдөр 17:20 цагт салхины хурд секундэд 18 метр хүрсний улмаас сургуулийн төмөр дээвэр хууларч унасан байна. Мөн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутгаар өчигдөр орой хүчтэй салхи, шуурганаар хоёр гэр нуржээ.
Ховд аймгийн Жаргалант сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт зургаан гэр нурж, дөрвөн байшингийн дээвэр хууларсан аж.
Буянт багт гурван гэр нурсан, нэг байшингийн дээвэр хууларсан
Рашаант багт нэг гэр нурсан
Цамбагарав багт нэг гэр нурсан, хоёр байшингийн дээвэр хууларсан
Баатархайрхан багт нэг гэр нурсан, нэг байшингийн дээвэр хууларчээ.
Улмаар албан хаагчид дуудлагаар ажиллаж 10 өрх айлын, 14 хүн (3 хүүхэд)-ийг нүүлгэн шилжүүлж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Эрээн багийн нутгаар өчигдөр орой салхины хурд 18 метр секунд хүрсний улмаас нэг гэр нурсан байна.
Иймд хүчтэй салхи шуурганаас сэрэмжилж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
-
21 цаг 20 мин
-
21 цаг 21 мин
-
21 цаг 25 мин
-
22 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин