БОАЖ-ын сайд жуулчны баазуудын төлөөлөлтэй уулзаж жуулчдад үзүүлэх үйлчилгээ, стандартыг сайжруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй болохыг санууллаа.
Аялал жуулчлалын салбар ковидоос улбаатай эдийн засгийн томоохон хохирол амсаад байгаа билээ. Эргэн сэргэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байгаа хэдий ч засгийн газраас эрчимжүүлэх арга хэмжээг авч Монгол Улсын Ерөнхий сайд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог ахалж буй.
Уулзалтын үеэр аялал жуулчлалын баазуудаас сэргэлт хийж бүрэн амжихгүй байгаа тул төрөөс боломжтой хэлбэрээр дэмжихийг хүслээ. Харин яам салбарын бусад яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд жуулчны баазуудын тавьсан саналуудыг Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо болон Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэхээ илэрхийллээ.
Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд нүхэн жорлонтой үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудыг ажиллуулахгүй гэж мэдэгдлээ.
-
21 цаг 31 мин
-
21 цаг 32 мин
-
21 цаг 36 мин
-
22 цаг 41 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин