Голомт банк: ПОС-ын үйлчилгээг гар утсаараа үзүүлэх боломжтой боллоо
Үйл явдал
/
2023-03-12

Голомт банк Монгол Улсад анх удаа гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх шийдлийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Өөрийн бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй бизнес эрхлэгч та Голомт банкны Soft POS үйлчилгээг ашигласнаар ямар нэг нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр төлбөр, тооцооны асуудлаа хялбар шийдэх боломжтой.

Soft POS нь NFC буюу зайнаас унших технологид суурилсан, андройд үйлдлийн системтэй бүх төрлийн гар утсанд ажиллах бөгөөд та Playstore-оос SoftPos Golomt Bank аппликэйшнийг татан онлайнаар бүртгүүлэх хүсэлтээ илгээхэд л хангалттай.

Үйлчилгээний давуу тал:

  • Төлбөрийн баримтаа утасны дугаараар болон и-мэйл хаягаар илгээх боломжтой
  • NFC технологид суурилсан Master, Visa, Төгрөгийн картуудыг уншина
  • Бүх гүйлгээ ПИН кодоор баталгаажна
  • Бизнес эрхлэгч хувь хүн, байгууллага ашиглах боломжтой
  • Гүйлгээ, буцаалт, нэгтгэл, тайлан зэрэг энгийн ПОС төхөөрөмжийн бүх боломжуудыг давхар хангасан

Soft POS үйлчилгээг Монгол, Англи, Орос хэл дээр, 24/7 цагаар ашиглах боломжтой тул та уг үйлчилгээний хэрэглэгч болж цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлээрэй.

Голомт банк олон улсын стандартад нийцсэн, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах систем бүхий олон төрлийн мерчантын үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог билээ. Та Голомт банкнаас үзүүлдэг бүх төрлийн Мерчант үйлчилгээний нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД, Soft POS үйлчилгээнд онлайнаар хүсэлт илгээх бол ЭНД дарна уу.

Мөн Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.