Үнэн ба зөв намын дарга А.ОТГОНБААТАРЫГ зөрчлийн тухай хуулиар 200 нэгжээр торгуулжээ
Үйл явдал
/
2023-03-15

"Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нь 2023 оны нэгдүгээр сарын 09, 20 –ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд очиж, өөрийн цахим хаягаас “live” буюу шууд дамжуулалт хийх үедээ тодорхой бус шаардлага гаргаж, шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан шаардлага тавьсан албан хаагчдыг үг хэлээр доромжлон олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэж баталгаажуулсан.

Шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар А.Отгонбаатарын дээрх үйлдлийг олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж торгох шийтгэл оногдууллаа" гэжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.107.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.