СУРВАЛЖИЛГА: СТРЕССЭЭ ТАЙЛАХ зорилготой Монголдоо анхдагч “COTTON CAT CAFE”
Үйл явдал
/
2023-03-16
Хотынхон кофе шопийг зөвхөн Cafe bene, Tom N Toms  зэргээр төсөөлдөг байсан үе ард хоцорчээ. Өнөөдөр хэдхэн алхмын зайтай кофе шопууд олон бий. Гэхдээ кофе шоп, кафед зөвхөн кофе уух гэж, ажлаа амжуулах гэж, хүнтэй уулзах гэж үйлчлүүлдэг гэвэл өрөөсгөл. Бусад кофе шопуудаас ялгаатай нь стрессээ талих зорилготой нэгэн онцгой “Cotton cat cafe” дээрээс сурвалжилан хүргэж байна.

Төвд шахам байрлалтай ч хуучны орон сууц дунд байрлах хаяг тэмдэггүй нууцлаг. “Cotton cat cake”-ны "эзэд" нь муурнууд. Энэ ч үүднээс тэдний гэр нь энэ кафе юм.

Орчин нь сандал, ширээ, буйдан бас тоглоом. Зөвхөн тэдэнд зориулагдсан. Муурнууд хүссэн газраа хэвтэж, тоглож бас үүрэндээ унтаж бусдыг ч тоохгүй. Зарим нь хоолоо идчихээд залхуутай гэгч нь суниаж цонхоор харах бол зарим нь хүмүүст эрхэлж тоглох шинэлэг ч юм шиг. Энэхүү муурны кафе нь Монголдоо анхдагч гэдгээрээ их сонирхолтой.

Үүдээр нь ороход гутлаа тайлж углааштай орно. Гараа угаасны дараа аяга цай, кофе уух зуур буйдан дээр тухлангаа хөгжим сонсож, хайртай амьтнаа энгэртээ тэврээд юу ч бодохгүй сууж болохоор. Яг л гэртээ байгаа юм шиг тав тухтай халуун дулаан амар тайван орчин угтана.

May be an image of indoor

КАФЕД 2-20 САЯЫН ҮНЭТЭЙ ХОВОР МУУРНУУД БИЙ

Муурнуудын тухайд Монголд үнэтэй бас ховор үүлдрүүдийг эндээс л харж болохоор. Багадаа л 2 сая төгрөгөөс 20 сая хүртэл төгрөгийн үнэтэй сиами, ангор, бритиш, сфинкс, манчкин зэрэг ховор үүлдрийн 15 муур бий. Бүгд л өөрсдийн гэсэн өвөрмөц зан чанар, ааш араншинтай.

Энд хамгийн эрх бас үнэтэй муур нь Maine Coon

No description available.

Нэг настай ч 5 кг жинтэй. Мейн Кун эрх, дураараа, ууртай. Уурлахдаа сарвуугаа усанд дүрж шал, ширээ энд тэнд гүйж харайж шавхай тарьдаг гэнэ шүү.

Хамгийн ааштай муур болох Берри

No description available.

Мөн сфинкс үүлдрийн муур. Үсгүй гэдгээрээ онцлог. Нохойтой төстэй ааштай. Тоглохдоо шидсэн зүйлсийг  эзэндээ авчирч өгдөг ч уурлахдаа хазах гэнэ. Харц нь ширүүн ч тайван.  Гэхдээ найрсаг биш. Тэр бүр тоглоом тоохгүй, удаан тэврүүлэхгүй, зөөлөн хэвтэр дээрээ шигдээд унтаж байх л дуртай бололтой. Энэ муур нь үсгүй учраас даарвал хамар, сүүлний үзүүрт нь үс ургаж гоозүй нь алдагддаг байна. Тиймээс аль болох дааруулахгүй байх хэрэгтэйг зөвлөж байлаа.

Эелдэг, даруу нэгэн бол Цасхан

No description available.

Туркийн ангор үүлдрийн муур бөгөөд энд хамгийн найрсаг, эелдэг нь. Бас тоглох дуртай.

Манчкин буюу Пони. Богино хөлтэй, өсдөггүй

No description available.

 Маш бүрэг ичимхий муур. Түүнийг ОХУ-аас авчирчээ. 6 саяас дээш төгрөгийн үнэтэй. Пони шувуунд дуртай, чимээг нь сонсоод л чих нь сортолзож нүдээ бүлтийлгээд гарч ирдэг ч энэ удаа танихгүй хүмүүстэй танилцахыг хүссэнгүй.

Энд хамгийн ихэмсэг муурнууд нь Бритиш

No description available.

Өнгө, зүсээрээ ялгаатай. Тэр бүр хүмүүст эрхлэхгүй, хоолоо идчихээд л цонхоор ширтэж, буланд хэвтэж, ширээн дээгүүр алхална. Бас л удаан тэврүүлэхгүй. Мөн л унтамхай. Таарсан газартаа л унтаж байх. Энэ мэтчилэн найрсаг, зөрүүд, залхуу, зожиг гээд муурнуудын ааш бүгд л харилцан адилгүй.

Cotton of cafе-ны нэрний утга учир болох Cotton

No description available.

Бие султай нэгэн. Түүнийг Монгол улсаас авж байх тухайн үед ясны сийрэгжилтэй байсан болохоор ширээнээс үсрээл буухдаа бэртчидэг. Мөнч олон удаа амьтан тамлаж байхаар унтуулчихдаг юм билүү гэсэн бодол төрсөн ч чадаагүй дээ. Бяцхан ханхүү шүү дээ.

Адам бол хамгийн жоохон, сахилгагүй залуу

No description available.

Дүрсгүй гэж чигтэйхэн, ядрахаа мэддэггүй цоглог, тоглох дуртай залуу.

Мууранд хүрэхэд стресс тайлагдаж байсан учраас кафе нээх санаа төрсөн
Кафеныхан энэ газрыг муур эрхлүүлдэг газар биш стрессээ тайлж, өөрийгөө эрхлүүлэх газар гэж тодотгосон юм. Тус кафег үүсгэн байгуулагч Э.Уранцэцэг

No description available.

Олон жил гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн. Тэр үед энд ирээд маш их стресстсэн. Гэрээс гараад л стресстэнэ. Монгол маань стрессийн түвшин өндөр улсын нэг шүү дээ. Тэгээд л стрессээ яаж зөв тайлах вэ гэж бодож байхдаа найзтайгаа ярилцаж кафе нээсэн.

Мууранд хүрэхэд бүх асуудлаа мартаж байсан болохоор кафе нээх санаа төрж байлаа. Хүмүүс ирэхдээ муур эрхлүүлнэ гэж ярьдаг. Угтаа бол хүн өөрийгөө л эрхлүүлж байгаа. Муур зөвхөн хүнтэй харилцахын тулд миов гэх авиаг гаргадаг. 14-26 насны залуучууд ирж байгаа. 10 хүн тутмын 6 нь амьтанд хайргүй, тамлах гэж орж ирж байна. Хоёр жилийн хугацаанд бүхий л хайраа шингээж Дэлхийтэй хөл зэрэгцэхийн тулд Монгол улсдаа соёлыг түгээх гэж нээж байхад битгий миний муурнуудын тамлалдаа. Үнэндээ гурван сарын хугацаанд уйлах үе зөндөө байсан. Цаашдаа үргэлжлүүлээд ажиллуулаад явах итгэл алга даа.

Бүсгүйчүүд кафегаа нээснээс хойш шантрах үе зөндөө байна гэх тэдний ярианаас хүмүүс үүлдрийн амьтны тухай ойлголт, үнэ цэнийг мэдэхгүй хэвээр байгаа нь нууц биш байна. Монголчуудаа бид соёлтой байж хайрыг түгээж, нэгэндээ урам зориг өгч нэгнээ дэмждэг байя

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.146.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.