Хөгжлийн Банкны зээл олголт, эргэн төлөлтийн явцыг шалгах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр "Говь" ХК-тай холбоотой зээлийг танилцуулав.
"Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд "Говь" ХК нийт таван удаа болон хамаарал бүхий компани болох "Дулаан гэр" ХХК-тай нийлэн 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.
Энэ талаар "Мөн тус компани "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн Банкнаас шууд зээлээр 161.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.
"Говь" ХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирлаар Ц.Баатарсайхан ажилладаг. Түүнийг өнөөдөр гэрчээр дуудсан. Нийт дамжуулан олгосон ноолуурын санхүүжилтээр Худалдаа Хөгжлийн Банкнаас 12.5 тэрбум, Голомт банкнаас авсан таван тэрбум төгрөгөөр "Таванбогд трейд" ХХК, "Таванбогд фүүдс пицца" ХХК-ийн зээлийн өр төлбөрийг төлсөн байна.
Мөн тус компани 2015 онд "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд найман тэрбум төгрөгийн санхүүжилт аваад хадгаламжийн дансандаа байршуулж байсан. Энэ нь Голомт болон Хөгжлийн Банк хооронд байгуулсан гэрээг зөрчиж байна. Тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай санхүүжилтийг ийнхүү хадгаламжийн дансандаа байршуулж байсан" хэмээн шинжээч дүгнэлтээ танилцуулав.
-
21 цаг 14 мин
-
21 цаг 15 мин
-
21 цаг 19 мин
-
22 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин