Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-нд 14 ачигт автомашины компани бүртгэлтэй
Үйл явдал
/
2023-03-17

Тоон мэдээллээс харвал 2022 оны байдлаар нийт 120 мянга 459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52 мянга 636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон дуудлага байсан аж.

Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд,  эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна.

Түүнээс гадна тээврийн хэрэгсэл дотор хүн болон амьтан байгаа тохиолдолд тухайн автомашиныг ачихгүй байх саналыг боловсруулжээ. Тиймээс эдгээр асуудлыг харгалзаж одоо хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулах аж. Өнөөдрийн байдлаар машин ачилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 14 компани байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.146.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.