УИХ-ын гишүүн Ч.Ундрамын үр хүүхдээ зодож танхайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. Болсон үйл явдалд Ч.Ундрам дараах байр суурийг илэрхийллээ.
Сэтгүүлчид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Олон нийтэд баримтгүй худал гүтгэлгийг бичвэрийн хамт цацсан. Цахим орчноос шалтгаалж хүүхдүүд маань хүнд нөхцөл байдалд орсон. Хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа сэтгэл зүйчид хандсан. Миний хүүхдүүдэд хүчирхийллийн хүнд нөхцөлд байсан шинж тэмдэг байхгүй. Мэргэжлийн хүмүүс сорил авсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шинжээчийн баг манайд ирж ажилласан. Улмаар Б.Наранцацралтыг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзээд торгосон.
УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, ёс зүйн хууль, дүрэм журамтай харшилсан ямар нэгэн үйлдэл огт гаргаагүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй. Өргөсөн тангаргаа биелүүлэхийн тулд ажиллаж ирсэн. "Гэр бүлийн тухай хууль бол өмнө нь яригдаж байсан асуудал. Хувийн асуудал гарсан учраас миний хувьд уг хуулийн ажлаа түр зогсоосон" гэсэн юм.
-
21 цаг 27 мин
-
21 цаг 28 мин
-
21 цаг 32 мин
-
22 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин