Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд хоорондоо таарч тохирохгүй, хатуу үг, тамгатай бичиг шидэлцэж нэг нэгнийгээ муулж байдаг жишиг тогтчихлоо. Н.Уртнасан сайд төрийн нарийнтайгаа түнжин хагарч, тамгаа харамлаж явсаар хожим нь УЛААНБААТАРЫН УТААГ бууруулж чадаагүй гэх үндэслэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
Түүний дараагийн сайд Б.Бат-Эрдэнэ ч бас Төрийн нарийн бичгийн даргатайгаа ам зөрж, ална шулна дээрээ тулж муудалцаж явсаар эцэс сүүлд нь Ерөнхий сайддаа АЛТАН ХОШУУ ХҮРГЭСЭНИЙ ХҮЧИНД ялалтыг өөртөө атгав. Э.Баттулга ч гандан буурсангүй. Сайдынхаа хамаг “но”-г илчлээд амжив. Алхам тутамдаа ШУДАРГА ЁС, ХУУЛЬ ЁС ЯРЬЖ явдаг ПОПЧИН сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн найз нөхөд, мөнгөтэй эрхмүүдэд энэрэнгүй хандаж ГА ГАГААР НЬ ГАЗАР БЭЛЭГЛЭЖ байна.
Дуучин Д.Болдод Богд уулын арын хэсэг, Кёкшүзан Д.Батбаярыг Тэрэлжийн унаган хүү учраас тэр хавьд нь зуслангийн том бүс газар олгосон гэдгийг өөрөө хэлэв. Нөгөө шударга ёс, хууль ёс нь ийм аж.
Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Байгаль орчны тухай хуульд “Уугуул иргэд гэсэн хууль зүйн ойлголт одоогоор манай хууль тогтоомжид байхгүй” гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “цахимд бичиж” Бэбэ сайдыг хөөрхөн шоглоод амжив. Төрийн сайд хүн байж наад захын хууль мэдэхгүй байж төрийн нарийн бичгийн даргаа МАТАЖ ажлаас нь халуулдаг сайд байна гэхээр ой гутмаар ч юм шиг.
Байгаль орчны сайд, төрийн нарийн хоёрын зөрчил аль эрт нэг жилийн өмнө л идэвхжиж нэг нэгнийгээ хэвлэлээр гөвж байсан. Сүүлдээ учраа олж чадахгүй учраас нэгнийгээ матаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас санаачлан батлуулахаар зэхэж буй ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ нь Б.Бат-Эрдэнэ сайдад тохиромжтой мэт.
Нэгэн цагт ЖДҮ-гийн мөнгөнөөс хумсалсан баримт нь ил Засгийн газрын хэрэг эрхлэхийн дэд даргын албан тушаалаас буусан мань эр Шударга өрсөлдөөний газарт ирээд О.Магнайгийн арга барилаар ПОПОРЧ танигдсан. Хэрэгжиж амжаагүй ч олон чухал санаа дэвшүүлсэн нь одоо түүний ФЭЙСБҮҮК ХУУДАСТ л мөнхрөх шив. УИХ-ын зарим гишүүд ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ 1937 оны хэлмэгдүүлэлт үнэртсэн МАТААСНЫ ХУУЛЬ болно хэмээн үзээд буй.
Харин тэр хууль батлагдвал Б.БАТ-ЭРДЭНЭ мэтийн МАТААСЧИН САЙДУУД л башийж, голийх нь тодорхой ажээ.
ХОВ ЗӨӨЖ өөрийн суудалдаа үлддэг ББ сайдын муу жишиг битгий л нутагшчихаасай билээ!!! Ээ халаг гэж!!!
-
21 цаг 33 мин
-
21 цаг 34 мин
-
21 цаг 38 мин
-
22 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин