Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат уг асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өнөөдөр монгол цэргийн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг цэргүүдийн өдөр юм. Монгол Улсын ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. 150 дугаар мотобуудлагын дайчин хорооны нөхөд. Ерөнхийлөгчийн анхны хориг байх. Ард түмэндээ бэлэг болгоод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авъя. Та нарын барьж байгаа маш сайхан бэлэг гэж би бас хүлээж авъя.
Олон нийтийн сүлжээнд хориг тавих зүйл хэрэггүй. Та бүхний хүчийг ард түмэн хоёр удаа нэгтгэж өгсөн. Гэтэл ийм буруу зүйл хийгээд байдаг. Хуулиудыг яаж баталдаг вэ гэдэг эндээс харагдаж байна. Дуртай хуулиа дураараа баталдаг. Хууль дээдэлдэг зүйл энэ улс оронд байхгүй болсон.
Улс орны баталгаа нь мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэд. Энэ хуулийг дахиад өөрчилнө гэнэ үү. Тийм зүйл байхгүй байлгүй дээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч цагаа олж хориг тавиагүй бол ард түмний бухимдал дээд цэгтээ хүрэх байсан.
Уг хуулийг гаднын захиалгаар батлуулах гэж оролдсон байх гэж бодож байна" хэмээв.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсад цахим орчинд эрх зүйн зохицуулалт хийх шаардлага байгаа. Үүнийг ямар хуулиар хэрхэн хийх вэ гэдэг нь парламентын бүрэн эрхийн асуудал. Цахим орчинд гарч буй гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж, олон талаас нь санал сонсож байж асуудалд хандаач гэдэг зүйлийг ярьж байгаа юм" гэдгийг хэллээ.
-
21 цаг 15 мин
-
21 цаг 16 мин
-
21 цаг 20 мин
-
22 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин