Хөгжлийн Банкны гурав дахь шатны тав дахь өдрийн сонсголд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк)-ийн зээлийг хэлэлцэж байна.
Зээлтэй холбогдуулан нийт 21 хүнийг гэрчээр дууджээ.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Хөгжлийн Банкнаас Голомт банканд 269 тэрбум 30 сая төгрөгийн төсөл санхүүжүүлэх эх үүсвэрийг шилжүүлсэн. Нийт 168 зээлдэгчид 214 тэрбум 360 сая төгрөгийн зээлийг дамжуулан олгосон байна.
2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Голомт банканд 21 дэд зээлдэгчийн 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 44 зээлдэгчид 52.7 тэрбум төгрөгийг олгожээ.
- 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 11 зээлдэгчийн 2.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй.
- Голомт банк нь Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээ зөрчиж “Сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй Х тайлантай дөрвөн зээлдэгчид санхүүжилт олгосон.
Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулан 17 зээлдэгчид 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
- 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хоёр зээлдэгчийн 318.5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй.
Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж 54 төслийн зээлд 100.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
- 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар гурван зээлдэгчийн 656 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй.
- Голомт банк нь Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээ зөрчиж “Сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй Х тайлантай "Анар ганган" ХХК-д санхүүжилт олгожээ.
Хүлэмжийн аж, ахуй байгуулахад зориулж 32 зээлдэгчид 25.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
- 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хоёр зээлдэгчийн 49.6 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй.
- Голомт банк нь Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээ зөрчиж “Сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй Х тайлантай "Ногоон сор" ХХК-д санхүүжилт олгожээ.
Оёдол, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж 17 зээлдэгчид 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
- 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хоёр зээлдэгчийн 47.5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй.
- Голомт банк нь Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээ зөрчиж “Сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй гурван зээлдэгчид 660 сая төгрөгийг олгожээ.
-
21 цаг 39 мин
-
21 цаг 40 мин
-
21 цаг 44 мин
-
22 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин