Хөгжлийн Банкны өнөөдрийн сонсголоор "Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл"-д Голомт банкнаас дамжуулан зээлдүүлсэн төслийн талаар хэлэлцэж байна.
Шинжээчийн дүгнэлт:
"Буян" ХХК Үйлдвэржилтийг дэмжих хүрээнд "Ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл" төсөлд 14 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд Голомт банкнаас авсан. Тус компанийн хувьцааг Базарсадын Цогтсайхан 32 хувийг, Чимэдийн Энхтогтох 30 хувийг, Базарсадын Батсайхан 25 хувийг, Базарсадын Жаргалсайхан 20 хувийг эзэмшдэг байна. Тус компанийн хамрагдсан хамаарал бүхий компаниуд нийт 24 тэрбум төгрөгийг хөнгөлөлтэй зээл авсан бөгөөд нийт зээлийн үлдэгдэл 16 тэрбум төгрөг байгаа аж. Хэлэлцүүлэгт Буян компанийн хувь эзэмшигч Б.Жаргалсайхан өөрийн биеэр оролцлоо. Тэрбээр Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирсэн. Янз бүрийн тайлбар тавиад ирж болохгүй байх байсан. Би өөрөөс чинь хэдэн асуулт асуумаар байна. Өнөөдөр шүүх хурал биш хэлэлцүүлэг явагдаж байна. Чамайг УИХ-ын гишүүн гэдгийг чинь мэднэ. Хэний хэн, урьд өмнө ямар ажил эрхэлж байсан тухай товч намтраа өгөөч.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улс төрч, Бизнесмэнүүд хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо гэх арга хэрэглэдэг. Түр хорооны дарга руу дайрвал миний юмыг мартан, өөр сэдэв рүү орно гэж бодож байх шиг байна. Та шинжээчийн дүгнэлтэд гарсан асуудалд тайлбар өгөөрэй.
-Б.Жаргалсайхан: Хоёр хүн хоорондоо асуулт тавьсан. Би хэний хэн гэдэг хүнтэй ярьж байгаа гэдгээ мэдсэний дараа ярих ёстой. Энэ бол байдаг л зүйл шүү дээ. Гэрчээр ирнэ гэдэг үг хэлэх эрхгүй байна. Та эх оронч хүн болж, хувийн хэвшлийн байгууллагын муу муухайн байдлыг гаргаж тавих гэж байгаа юм шиг байна.
Би УИХ-ын гишүүн, 1.6 жил Үйлдвэр худалдааны сайд байсан. Энэ үедээ нэг ч удаа төрөөс тендер, улсын хөрөнгийг хувьчлалаар авч үзээгүй. Дээрх хугацаанд танай намын нөхөд Эрдэнэтийн 49 хувийг авчихсан байхад хурааж аваад Эрдэнэт үйлдвэрт өгсөн. Төмөртэй хустайн ордын лицензийг Хятадад өгчихсөн байхад хурааж авсан.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлттэй холбоотой таны 2014 онд авсан 14 тэрбум төгрөг одоо 17 тэрбум болсон байна. Есөн жилийн хугацаанд энэ зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Энэ зээл Хөгжлийн Банкны эх үүсвэртэй. Монголын ард түмэн гадаад улсаас өндөр хүүтэй бонд босгож авсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 11.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байна. Муу зээлийн ангилалд орсон байх үедээ дээр 14 тэрбумын зээл авсан. Үүнийгээ төлөх үү?
-Б.Жаргалсайхан: Би өөрийн чинь намтрыг асуудаг нь учиртай байсан. Та аж ахуйн ажил хийж, арван хүнд цалин тавьж үзээгүй бол нийгэмд болж буй асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Өнөөдөр Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Манайд бизнес хийх орчин байхгүй. Өнөөдөр нэг банкны алдагдлын тухай ярьж байна. Цаана нь бүх банк цөмөрчихсөн байгаа. Та нар хувийн хэвшилд баталгаа гаргаж өгдөггүй.
Би анх 1995 онд Марбины корпорацаас зээл авч үйлдвэр барьсан. Танай намын Энхбаяр, Мөнх-Оргил нар намайг маш их доромжилсон. Аж ахуйн ажил хийхээр татварын тогтолцоо буруу байна. Зээлээ төлөхийн тулд үүнийг л хэлэх гэж ирсэн.
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Б.Жаргалсайхан гэрчийн хувиар мэдүүлэг өгч байгаа үндэслэл байгаа юм уу хэмээн ярьж байна. Гэрч бол асуултад хариулж, тайлбар өгөх үүрэгтэй. Түүнээс биш чөлөөт мэтгэлцээн үзүүлэх ажиллагаа байхгүй. Гадаад эх үүсвэрээс өр тавьж авсан Хөгжлийн Банкны санхүүжилтийг олон компанид олгосон. Үүний үр дүнд бодлого нь буруу байсан учраас Монгол Улс дампуурах дөхсөн.
Таны хувьд 2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 9.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан. Тэгэхээр битгий томроод бай. Татварын төлөгчдийн мөнгийг авч бизнес хийнэ гэж байх уу. Ард түмний мөнгийг хулгайлж авчхаад бизнес яриад сууна гэж байгүй. Хулгайлж авсан мөнгөө төлөөрэй.
-Б.Жаргалсайхан: Чи тойрогтоо мөнгө тарааж УИХ-д гарсан. Тиймээс битгий томроод бай. Амаа мэдээрэй. Саналын хуудас тасалж байгаад гарч ирснийг чинь мэдэж байгаа шүү. Дээрэлхүү новш вэ. Ажил хийсний төлөө ял өгөх гээд байгаа юм уу.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай энэ таны жүжиглэдэг газар биш. Танд хүнийг новш гээд байх нэр, нүүр байхгүй шүү. Та Хөгжлийн Банкнаас авсан зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс шударга ёс ярих нэр, нүүр, намтар байхгүй.
-
21 цаг 27 мин
-
21 цаг 28 мин
-
21 цаг 32 мин
-
22 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин