АНХААР: Согтуурсан үедээ сураггүй болсон 22 настай малчныг ХАЙЖ БАЙНА
Үйл явдал
/
2023-03-18
Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч багийн малчин 22 настай Г нь энэ гуравдугаар сарын 14-ний өдрийн 04:00 цагийн орчимд малчин Б-ын гэрээс согтуу, явганаар гараад сураггүй алга болжээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт тус сумын харъяат туслах малчин Г/22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.15-ны өдрийн 07:00 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын төвөөс урд зүгт "Дөрвөлжийн хөндий", "Алтат", "Хувилгааны-Овөлжөө", "Энгэрийн хөв" гэдэг газар, сумын тевөөс зүүн зүгт "Шандын хоолой", "Хатавчийн хавцал", "Шинэ худгийн хөндий", "Цэг" гэдэг газар хүртэл нийт 180 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 03.16-ны өдрийн 08:00 цагаас дахин эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.