Нэрээ бусдад “дээрэмдүүлчихээд” арга ядаж явсан МУИС-ийн удирдлагууд оюутнуудынхаа СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР бэлэн хувцас хийлгэжээ. Хөдөөний малчид хүүхдээ дээд боловсролтой болгохын тулд хонио муулж, ямаагаа самнаж сургалтын төлбөрийг арай гэж бүрдүүлж өгдөг. Гэтэл түүнийг нь сургуулийн удирдлагууд нь бизнес болгон хөгжүүлж СПОРТЫН ХУВЦАС хийлгэж зардаг байж болзошгүй нь!!
Монгол Улсын Их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү нь 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдөр “МИЧЕЛ АМАЗОНКА” ХХК-тай хамтран “өдөр тутмын болон спорт хувцас” нийлүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай хийжээ.
Тэгвэл уг гэрээний хүчинтэй хугацаа дууссан байна. Гэвч МУИС-ийн хэвлэх үйлдвэрээс МИЧЕЛ АМАЗОНКА ХХК-ийн 5002224088 тоот данс руу 7,987,200 мянган төгрөгийг БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮН ЦАМЦ гэсэн гүйлгээг 2023 оны 03 сарын 07-нд шилжүүлжээ.
Монгол Улсын Их хурлаас баталсан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан ярихдаа "Бүх шатны төрийн байгууллагууд хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа нь ил тод, төсөв мөнгөний зарцуулалт нь ил тод, үр ашигтай" байх ёстой гэдгийг онцолсон. Гэвч МУИС-ийн өмнөх удирдлагууд ОЮУТНУУДЫНХАА СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР, ҮР АШИГГҮЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛЖ БАЙГАА нь харамсалтай!!
-
21 цаг 33 мин
-
21 цаг 34 мин
-
21 цаг 38 мин
-
22 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин