13А маягтыг ЦАХИМААР олгоход бэлэн болжээ
Үйл явдал
/
2023-03-19

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд 13А маягтыг зайлшгүй авах шаардлагатай байдаг. 13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлээд, дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үл ойлголцол үүсгэсээр ирсэн. Уг маягтыг цахимд шилжүүлэх ажил хийгдэж дууссан байна.

Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбоо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран өмнө нь хэрэгжүүлж байсан дата бааз дээр суурилаад 13А маягтыг бүрэн цахимжуулах ажлыг хийж дуусган, хэрэгжүүлэхэд бэлэн болгожээ.

Эрүүл мэндийн сайд тушаалдаа өөрчлөлт оруулснаар 13А маягтыг цахимаар авах ажил эхлэх юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.104.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.