Францын Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал хурцдаж Парис хотын төвд цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчид галдан сүйтгэж эмх замбараагүй байдал үүсгэсэн тул хүчний байгууллага нулимс асгаруулагч хий ашиглаж эхэлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхээр болсны дараагаас жагсаал дэгдсэн.
Засгийн газрын шийдвэрийн эсрэг зүүнийг баримтлагч "Nupes" эвсэл болон хэт барууныг баримтлагч "National Rally" намууд шаардлага хүргүүлсэн байна. Уг байгууллагууд Макроны шийдвэрийг "алдаа" хэмээж байна.
Цагдаагийн баривчилгаа эхэлсэнтэй зэрэгцэн Бордо, Тулон, Страсбург хотуудад жагсаал дэгджээ.
Тэтгэврийн шинэчлэл хийснээр эдийн засагт ирж буй ачааллыг бууруулж хямралаас сэргийлнэ гэж Францын Засгийн газар үзэж байна.
-
21 цаг 13 мин
-
21 цаг 14 мин
-
21 цаг 18 мин
-
22 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин