"МАРТАХГҮЙ, ДАВТАХГҮЙ" жагсаалаар иргэд ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ хууль БАТЛАХЫГ ШААРДАЖ байна
Үйл явдал
/
2023-03-19

Лантуун дохио ТББ-аас "Мартахгүй, Давтахгүй" хүчирхийллийн эсрэг жагсаалыг УДЭТ-ын ард талын талбайд зохион байгуулж байна.

Жагсаалын үеэр дурдсан зарим ноцтой тоо баримт:

  • Сүүлийн 6 жилийн хугацаанд 2394 хүүхэд мориноос унаж 16 хүүхэд нас барж, 7 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
  • Хүүхдийн тусламжийн утас 108-д 650 мянган дуудлага ирснээс 1733 нь бэлгийн хүчирхийлэл, 278 нь амиа хорохтой холбоотой байна.
  • 2017-2021 оны хооронд 160 хүн амиа хорлосноос зөвхөн 2021 онд 17 хүүхэд амиа хорложээ

Жагсаалын гол шаардлагууд:

Шаардлага 1. Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хуулийн УИХ-аар хэлэлцүүлэн батлах
Шаардлага 2. Гэрчийн мэдээллийг нууцлахыг шаардаж байна. Сайн хөрш байсныхаа төлөө эрсдэлд орж болохгүй.
Шаардлага 3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах
Шаардлага 4. Хохиролгүй гэсэн хүсэлтийг заавал хууль ёсны төлөөлөгчөөр хянуулж үзмээр байна. Эцэг эх нь өмнөөс хэлээд байдаг ч хүүхэд өөрөө хохиролтой байвал яах юм
Шаардлага 5. Сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн зохицуулалтыг боловсруулж батлахыг шаардаж байна.
Шаардлага 6. Хүүхдийн хамгааллын төсөв яаж зарцуулагдаж байгааг нээлттэй тайлагна
Шаардлага 7. Хороо, сургуулийн нийгмийн ажилтан мэргэжлийн ажлаа хийх боломжоор нь хангаж өгөх
Шаардлага 8. Хамгаалах байруудын үйлчилгээг сайжруулах
Шаардлага 9. Хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулах, бүх төрлийн байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой болж олон нийтэд хүргэдэг байх

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.234.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.