ЦАГ АГААР: Нутгийн зүүн хэсгээр эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай
Үйл явдал
/
2023-03-20
Өнөөдөр Говь-Алтайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.Өнөөдөр нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол- Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +7...+9 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.59.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.