Европын хөгжлийн банкны 22.5 сая еврогийн БУЦАЛТГҮЙ тусламжаар ДАРХАНЫ ЗАМЫН үлдсэн бүтээн байгуулалтыг хийнэ
Үйл явдал
/
2023-03-21

Дарханы замын үлдсэн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 25-наас эхлүүлнэ. Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гуравдугаар сарын 16-ны өдөр /2023.03.16/ гарын үсэг зурсан.

Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээд байна.

Одоогоор нэмэлт 2 эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 10-наас эхлүүлж, гуравдугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэж энэ ондоо багтааж нэмэлт 2 эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.38.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.