Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас мэдээлэл хийж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагад хүргүүлэх талаар мэдэгдсэн. Тодруулбал, АТГ-аас "Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад зарим УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн" хэмээн мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл прокуророос Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д ирүүлээгүй байна.
Одоогоор Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирээгүй байна. Хэрвээ хүсэлт ирүүлбэл УИХ хэлэлцэнэ. Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын хүсэлтийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ, сайд болон УИХ-ын гишүүнээс нь чөлөөлнө. Засгийн газрын тухайн хуулиараа 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг томилох заалттай гэв.
-
19 цаг 1 мин
-
19 цаг 2 мин
-
20 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин