СХД: Эрүүл мэндийн ажилтнуудын нэгдүгээр улиралын тайлант өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2023-03-21
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрүүл мэндийн нийгмийн ажитнуудын 2023 оны 1 дүгээр улирлын тайлант өдөрлөгийг Эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд зохион зохион байгууллаа.
Тайлант өдөрлөгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан нар оролцож нийслэл, дүүргээс эрүүл мэндийн салбарт ярьж буй бодлого, төлөвлөж байгаа үйл ажиллагаа болон нийгмийн ажилтны ажлын чиг үүргийн талаарх мэдээллийг хүргэлээ.
Уулзалтаар эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд 2023 оны 1 дүгээр улиралд зохион байгуулсан ажлын товч мэдээллийг танилцуулсан ба Эрүүл мэндийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн сургагч багшаас сургалт авлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.