БЗД: Хүүхэд хамгааллын чиглэлээр "ШҮГЭЛ" төслийг хэрэгжүүлнэ
Баянзүрх дүүргээс Хүүхэд хамгааллын чиглэлээр "Шүгэл" төслийг дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, цагдаагийн газар, хамтарсан баг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Лантуун дохио" ТББ, Монголын сайн дурынхны төвтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ.
"Шүгэл" төсөл нь хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл, гэнэтийн осолд өртөх үед өөрийгөө хамгаалах зорилготой. Энэ хүрээнд эхний ээлжинд хамгааллын Шүгэлийг хүүхдүүдэд өгөх бөгөөд хэрэглэж, хэвшсэн тохиолдолд дээрх болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжийг бүрдүүлж өгч байна.
Төслийн хүрээнд хэрэглэх "Шүгэл"-ийг Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 3-8 дугаар ангийн сурагчдад өгч хэрэглээнд нэвтрүүлнэ.
Дашрамд дурдахад дэлхийн бусад улс орнууд, жишээлбэл БНСУ-д Шүгэл төслийг хэрэгжүүлдэг бөгөөд, Шүгэлийг тоглоом биш аюулаас хамгаалах хэрэгсэл, танихгүй хүн ойртоход, биеийн аль нэг хэсэгт хүрэх зэрэг оролдлогын эсрэг хэрэглэж хэвшсэн байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.134.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 7 мин
-
19 цаг 8 мин
-
19 цаг 12 мин
-
20 цаг 17 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин