Х.БУЛГАНТУЯА: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛЬ сайн хэдий ч иргэдийн ХҮҮХДЭЭ ӨСГӨХ СОЁЛ хүүхэд хүчирхийллийн гол шалтгаан!!!
Үйл явдал
/
2023-03-21

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа: Бид энэхүү төслийг 2022 оны намраас ярьж эхэлсэн.

Хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа бус өртөхөөс өмнө хэрхэн хамгаалах арга замыг бид хайх ёстой.

НҮБ-аас хийсэн дүн шинжилгээгээр Манай улсын хүүхэд хамгааллын хууль бол харьцангуй чанартай, харин хүүхэд хамгааллын өөрийн тогтолцоо, нийгмийн соёл чинь буруу байна гэсэн юм.

Хүүхэд хамгааллын "ШҮГЭЛ" дэлхий даяар байдаг. Ялангуяа охидын хувьд бараг гоёл чимэглэл болчихсон. Судлаачдын үзэж байгаагаар хүүхэд айж сандрахаараа хоолой нь гардаггүй. Зугтах гэхээр биеийнх нь булчин чангарчихдаг. Харин эсрэгээрээ шүгэл үлээвэл хүмүүс өөрийн эрхгүй тэр зүгт анхаарна. Дэлхий нийтээр хэрэглэж заншсан шүглийг Монгол улсдаа дадал зуршил болгох хэрэгтэй. Томчууд бид ч гэсэн энэ шүглийн дуу гарахад тусламж үзүүлэх тусч, энэрэнгүй сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа нийгэм даяараа шуурахаас илүүтэй хүчирхийлэлд өртөхөөс өмнө арга хэмжээ авах хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.