Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Ахмадын хороо, BONUS бильярдын клуб хамтран тусгай чиг үүргийн байгууллагад ажиллаж байсан болон дүүргийн ахмадуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Снукер бильярдын тэмцээн” өнөөдөр эхэллээ.
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд салбар салбартаа манлайлж, улс эх орондоо ихийг хийж бүтээсэн 96 ахмад настан оролцохоор бүртгүүлсэн бөгөөд тухайлбал, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон ажиллаж байсан Монгол Улсын мэргэн Д.Дагвасүрэн, Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуяг, Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Дашпэлжээ, “Хүч тамирын гайхамшиг”-ийг үзүүлж явсан Гавьяат жүжигчин Г.Хишигдаваа гуай нар мэдүүлгээ ирүүлсэн байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар оролцсон. Тэмцээний нээлтийн үеэр дүүргийн Ахмадын хорооны дарга, хурандаа Ж.Намнансүрэн “Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн сүүлийн хоёр жил Ковид-19 цар тахлаас болж зохион байгуулагдаагүй. Хоёр жил өнжөөд өнгөрсөн жил зохион байгуулахад 86 тамирчин оролцож байсан. Харин энэ жил оролцогчдын тоо нэмэгдэж урд өмнөхөөсөө ч олон тамирчин оролцож баяртай байна. Монгол цэргийн баяраар ахмадуудтай уулзаж байгаад баяртай байна” хэмээсэн юм.
ЭНЭ ТЭМЦЭЭНД ДОЛООН УДАА ОРОЛЦОЖ, ХОЁР УДАА ТҮРҮҮЛЖ БАЙСАН
Тэмцээний үеэр манай дүүргийн 6-р хорооны оршин суугч, Монгол Улсын мэргэн Д.Дагвасүрэн гуайтай уулзлаа. Д.Дагвасүрэн гуай Үндэсний сурын харвааны Улсын мэргэн бөгөөд 1992-1996 онд анхны УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Тэрбээр “Би энэ тэмцээнд 7 дэх жилдээ оролцож байна. Ковидын хоёр жил засварласан. Хоёр ч удаа түрүүлж байсан. Ахмадууддаа хандаад Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хамгаалахад манай Зэвсэгт хүчин, эр цэрэг дайчид маань чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэдэндээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Мөн ахмадууддаа эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэсэн юм.
ЦЭРГИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА БАЯРЛУУЛЖ, САЙХАН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
Мөн 1960-аад оноос хойш 50 гаруй жил Монголын циркийн урлагт “Хүч тамирын гайхамшиг”-ийг үзүүлж явсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Хишигдаваа гуай сэтгэгдлийг сонсоход
-Миний хувьд циркийн урлагт 16 настайдаа анх хөл тавьсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Дамдинсүрэн багш маань намайг анх хөдөөнөөс авч ирж циркийн урлагт оруулснаас хойш 50 гаруй жил салбартаа ажилласан. Миний хувьд өмнө нь энэ тэмцээнд тасралтгүй орж байсан. Гэвч сүүлийн хоёр жил тэмцээн маань Ковид-19 цар тахлаас болж тасарсан. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ахмадуудаа уулзлуулж, баярлуулж, сайхан тэмцээн зохион байгуулж байгаад бидний хувьд баяртай байна. Би өөрөө цэргийн хүн биш ч энд цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан олон хүмүүс байна. Тэдэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.
-
19 цаг 16 мин
-
19 цаг 17 мин
-
19 цаг 21 мин
-
20 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин