ҮЙЛ ЯВДАЛ: “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн болно
Үйл явдал
/
2023-03-21

08.00 цагт: ЭМЯ-нд: “Эмчээ сонсъё” ээлжит хэлэлцүүлгээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзана.

09.00 цагт: МУИС-ийн төв номын санд: Олон улсын нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хамтран ажиллах замаар ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандахуй” нийгмийн ажилтны симпозиумыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи, нийгмийн ажлын тэнхимээс зохион байгуулна.

09.00 цагт: Яармаг дахь нийслэлийн захиргааны байранд: “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн болно. 

09:00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Засгийн газар, “Жэй Си Ай Монгол” ТББ, Отгонтэнгэр их сургууль хамтран “Эерэг Монгол чуулган-2023”-ийг “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.

09.00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсан хоёр дахь салбар хуралдаан “Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудал” хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

09:30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол дахь Америкийн Худалдааны танхим “АмЧам Монголиа”-аас “Дараачийн Оюутолгой хаана байгаа вэ?” сэдвээр хурал зохион байгуулна.

10:00 цагт: Үндэсний номын санд: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "ХХ Зууны Монгол найраглалын үнэт зүйл - Д.Пүрэвдоржийн уран бүтээл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт: Гаалийн ерөнхий газарт: Боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.  

11.00 цагт: АТГ-т: Иргэн Ж.Энхбат болон АН-аас “Шүгэл ажиллагаа"-ны хүрээнд мэдээлэл хийнэ. 

12.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: МУГЖ, дуучин М.Бямбажавын шавь залуу дуучин Г.Даваадалай бие даасан уран бүтээлийн тоглолт болон 21 аймгаар хийх аялан тоглолтын талаар мэдээлнэ.

12.00 цагт: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах талаар мэдээлнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.