Б.САРАНЧИМЭГ: Малчид "Бэлчээр"-ээ булаацалдаж бие биенээ буудаж хөнөөж байна!!
Монголын газар ашиглалтын хамгийн том хэлбэр болох бэлчээрийн газрын ашиглалтын асуудлыг сайжруулах хэрэгцээ шаардлага олон жил яригдсан. Бэлчээр төрийн өмч, мал хувийн өмч. Энэ хоёр талын хооронд үүсч байгаа харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бий болгох асуудал олон жил яриад өнөө хүртэл шийдээгүй байна. Үүний улмаас бэлчээр нутгаа сэлгэн ашиглах уламжлалт сайн туршлага алдагдах, бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглах, бэлчээрээс өөр ангиллын газарт шилжүүлэх зэрэг асуудлууд гарсаар олон жил болж байна. Нийт 110 сая га бэлчээр нутгийн 60 гаруй хувь доройтсон гэж эрдэмтэд тогтоосон байна.
Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлогт тохируулан, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зан заншилд тулгуурлан ашиглалт, хамгаалалтыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэж дараах эерэг үр дүн гарна. Тийм учраас Тохтохсүрэн гишүүн бид хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж та бүхний саналыг авахаар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 20 мин
-
19 цаг 21 мин
-
19 цаг 25 мин
-
20 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин