Хан-Уул дүүрэгт дөрвөн гүүр, нийслэлийн ХАМГИЙН ТОМ НҮХЭН гарц ашиглалтад орно
Үйл явдал
/
2023-03-23
Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр осол аваар ихээр бүртгэгддэг хэсэгт нийслэлийн анхны хамгийн том “Нүхэн гарц”-ыг Яармагт байгууллаа. Явган хүний нүхэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой төдийгүй орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг суурилуулсан.
Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Яармагийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, осол аваараас сэргийлэх юм.
ТОДРУУЛБАЛ:
2021 ОНД ХОЁР ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
-12 дугаар хороо хороо Тавантолгойн гүүр /256м/
-12 дугаар хороо Сонгины гүүр /205м/
2023 ОНД ГУРВАН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРНО
-4 дүгээр хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламж /480м/
-11 дүгээр хороо Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт /280м/
-24 дүгээр хороо Яармагийн нүхэн гарц
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.4.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.