Б.ЗОРИГОО: МАН айсандаа БНН болон Б.Жаргалсайхан руу дайрч байна, уучлалт гуйх ёстой !!!
Үйл явдал
/
2023-03-24

БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЗОРИГОО: 

Нээлттэй сонсгол бол Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүдийн гоё харагдуулах, оноо нэмэх ажил биш. Тиймээс дээрх гишүүдийг худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйхыг шаардаж байна.

УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаа энэ цаг үед нэр бүхий улс төрчдийг харлуулах замаар сөрөг хүчнийг нэр хүндийг унагах, сонгогчдод нөлөөлөх увайгүй үйлдэлээ зогсоохыг хатуу шаардаж байна. 

 Тухайн өдөр Голомт банкны мэргэжилтэн тодорхой хэлсэн. Буян компани Хөгжлийн банкнаас бус Голомт банкнаас хүүгүй биш хүүтэй, 8 хувийн хүүтэй зээл авсан. Зээлээ төлөх тал дээр тодорхой шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн. Гэтэл Ж.Сүхбаатар хулгайчаар нь дуудсан. Төрийн ордоноос гарч зайлахыг шаардсан. 

 МАН эрх мэдэлдээ хэтэрхий эрдэж байна. Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын Удирдах зөвлөл энэ жил сонгуулийн тухай хуулийг өөрчилж, магадгүй энэ онд сонгууль зохион байгуулах ч үгүйсгэхгүй гэх мэдэгдэл хийсэн. Ирэх 10 дугаар сард сонгууль хийх тухай яриа ч гадуур тархсан байна. Энэ сонгууль холимог системээр явагдана. Ингэснээр БНН-аас буюу сөрөг хүчнээс хүмүүс гарч ирнэ гэдэг айдастай байгаа нь саяны сонсголын үеэр харагдлаа. 

БНН үе үеийн сонгуульд 8-12 хувийн саналыг байнга авч ирсэн. Өөрөөр хэлбэл одоогийн 76 гишүүнээр тооцвол манай намаас 4-7 гишүүн гарах өндөр магадлалтай. Үргэлжүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд БНН болон бусад намаас нэр дэвшигч нар гарч өрсөлдөнө гэж айж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.